🚀 5 хоног үнэгүй туршилт

Асуулт бүрийг амьд,
мартагдашгүй болгоё

Багш, сургагч, байгууллагад зориулсан live асуулт-хариултын платформ. Асуулт үүсгэж, PIN эсвэл QR-аар хуваалцахад оролцогчид гар утаснаасаа шууд нэгдэнэ.

Ямар зорилгоор

Нэг платформ — олон боломж

Нэг асуултын сангаар live шалгалт, хөгжөөнт тоглоом, багийн тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулна. Сэдвээ өөрөө сонгоно.

👩‍🏫

Багш · шалгалт

Хичээлийн мэдлэг сорих, тест буюу шалгалт авах, давтлага хийх. Оноо, зөв хариулт, дүн шинжилгээ шууд гарна.

Сургууль · багш
🎉

Хөгжөөнт тоглоом

Найз нөхөд, гэр бүл, үдэшлэгт зугаатай өрсөлдөөнт тоглоом. Хамтдаа сонирхолтой цаг өнгөрүүлээрэй.

Party · зугаа
🏆

Асуулт-хариултын тэмцээн

Хамт олон, клуб, олон нийтийн дунд мэдлэгийн уралдаан. Шууд оноо, самбар, эцсийн байрлал гаргана.

Уралдаан
🏢

Байгууллага · HR

Ажилтны сургалт, дотоод дүрэм журмын шалгалт, team-building арга хэмжээ, хамт олны уралдаан.

Компани · HR
📚

Сургалтын төв

Курс, семинарын мэдлэг бататгах, оролцогчдыг идэвхжүүлэх, суралцах урмыг тоглоомоор нэмэгдүүлэх.

Сургалт
🎪

Эвент · хурал

Хурал, өдөрлөг, нээлтийн арга хэмжээнд оролцогчдыг татах, анхаарлыг сэргээх амьд интерактив.

Эвент

Ингэж харагдана

Том дэлгэц дээр асуулт · утсан дээр хариулт

Асуулт нь проектор эсвэл дэлгэц дээр томоор гарна. Оролцогчид өөрсдийн утаснаасаа шууд хариулж, оноо самбарт нэн даруй бүртгэгдэнэ.

Асуулт 3/1018
Дэлхийн хамгийн өндөр уул аль нь вэ?
▲ Эверест
◆ К2
● Канченжунга
■ Лхоцзе
🖥️ Хостын дэлгэц (проектор / вэб)
Дэлгэцийг хараад дүрсээ дар
▲
◆
●
■
📱 Оролцогчийн утас

Онцлог механик

Зүгээр нэг хариулт биш — сэтгэн бодохыг сорино

Утсан дээр асуулт ч, хариултын текст ч байхгүй — зөвхөн 4 өнгөт дүрс. Оролцогч том дэлгэцийг хараад зөв хариултын дүрсийг түргэн олж дарна.

  • 🎯
    Анхаарал төвлөрүүлэхУтсандаа биш, том дэлгэц рүү анхаарлаа хандуулна — бүх оролцогч нэг цэгт төвлөрнө.
  • ⚡
    Түргэн сэтгэхАсуултыг уншиж, дүгнэн, зөв дүрсийг богино хугацаанд сонгох нь хурдан сэтгэхийг шаардана.
  • 🧠
    Авхаалж самбааЗөв хариулт болон дүрсийг холбон санаж, эргэлзэлгүй сонгох нь ой тогтоолт, анхаарлыг сорино.
  • 🔥
    Өрсөлдөх урамХурд, нарийвчлалын оноо болон шууд харагдах самбар нь идэвх, оролцоог нэмэгдүүлнэ.
Асуулт алга · Хариулт алга · Зөвхөн дүрс
▲
◆
●
■
📱 Утсан дээр зөвхөн дүрс

Яаж ажилладаг

4 алхмаар эхэл

Бүртгэлээс live тэмцээн хүртэл хэдхэн минут.

1

Бүртгүүл

Имэйлээрээ бүртгүүлж, өөрийн орчноо нээ. 5 хоног үнэгүй.

2

Асуулт үүсгэ

Бүлэг болгон асуулт, хариулт, зураг, хугацаагаа тохируул.

3

PIN/QR хуваалц

Тэмцээн эхлүүлж, гарсан PIN эсвэл QR-ийг оролцогчдод үзүүл.

4

Live өрсөлд

Оролцогчид утаснаасаа хариулж, самбарт оноо шууд гарна. Эцэст PDF тайлан.

Онцлог

Бүх хэрэгтэй нь дотор нь

Тэмцээн хөтлөх, дүн шинжилгээ хийхэд хэрэгтэй бүхэн.

⚡
Real-time тэмцээнОноо, самбар, таймер шууд шинэчилнэ.
📱
QR-аар нэгдэхОролцогч QR уншуулаад л шууд орно.
🖼️
Зурагтай асуултАсуулт бүрд зураг хавсаргах боломж.
📊
PDF тайланОролцогч бүрийн зөв/буруу, асуултын статистик.
🕓
Шалгалтын түүхӨмнөх тэмцээний үр дүнг хадгалж дахин үзнэ.
📚
Олон бүлэгСэдэв тус бүрд тусдаа асуултын сан.

Үнэ

Хэрэгцээндээ тохирсон багц

3 хоног үнэгүй туршиж үзээд, тохирох багцаа сонгоорой.

1 удаа
Нэг удаагийн эвент
— / удаа
  • 1 удаагийн тоглоом
  • Хязгааргүй оролцогч
  • Олон бүлэг, зурагтай асуулт
  • Шалгалтын түүх
  • PDF тайлан
Эхлэх
Энгийн
Сарын хязгааргүй
— / сар
  • Хязгааргүй тоглоом, оролцогч
  • Олон бүлэг, зурагтай асуулт
  • QR-аар шууд нэгдэх
  • Шалгалтын түүх
  • PDF тайлан
Эхлэх
⭐ Санал болгох
Про
Байнга ашиглах, тайлантай
— / сар
  • Хязгааргүй тоглоом, оролцогч
  • Олон бүлэг, зурагтай асуулт
  • Шалгалтын түүх
  • PDF тайлан татах
  • QR-аар шууд нэгдэх
Одоо эхлэх →

Бүх багц 3 хоногийн үнэгүй туршилттай · Төлбөрийг QPay-ээр төлнө.

Түгээмэл асуулт

Асуулт байна уу?

Хамгийн түгээмэл асуултуудын хариулт.

Оролцогч апп суулгах шаардлагатай юу?

Үгүй. Оролцогчид зүгээр л утасныхаа хөтчөөр QR уншуулах, эсвэл PIN бичээд шууд нэгдэнэ. Юу ч суулгах, бүртгүүлэх шаардлагагүй.

Хэдэн хүн зэрэг оролцож чадах вэ?

Төлбөртэй багцад оролцогчийн тоо хязгааргүй. Үнэгүй туршилтын үед тоглоом бүр 5 хүртэл оролцогчтой.

Асуултаа өөрөө үүсгэх үү?

Тийм. Сэдэв (бүлэг) болгонд асуулт, хариултын хувилбар, зураг, хугацаагаа өөрөө чөлөөтэй тохируулна. Олон бүлэг үүсгэж болно.

Ямар төхөөрөмж дээр ажилладаг вэ?

Хостын дэлгэц компьютер/проектор дээр, оролцогчид гар утас, таблет, компьютерийн хөтчөөр орно. Тусгай апп хэрэггүй.

Төлбөрөө яаж төлөх вэ?

QPay-ээр. Багцаа сонгоод гарсан QR-ийг банкны аппаараа уншуулж төлнө. Төлбөр амжилттай болмогц эрх шууд нээгдэнэ.

Үнэгүй туршиж болох уу?

Тийм. Бүртгүүлээд 3 хоног бүх онцлогтойгоор үнэгүй туршина (тоглоом бүр 5 оролцогчтой). Карт шаардлагагүй.

Өнөөдөр үнэгүй эхлээрэй

3 хоног бүх онцлогтой · карт шаардлагагүй

Багшаар бүртгүүлэх →